Дотоод аудитын шалгалт

Мэдээлэл

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, дотоод аудитын референт Б.Энхбат, Ж.Онон нар Булган аймгийн Шүүхийн тамгын газарт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны хооронд 2 өдөр ажиллалаа.

Удирдамжид заасны дагуу байгууллагын орон тоо, захиргааны албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын байрны тодорхойлолт, ажлын бүтээмж, цаг ашиглалт, ажлын албаны 2018 он, 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, эд хөрөнгийн тооллогыг хууль тогтоомжид заасан хугацаанд тухай бүр хийж баталгаажуулсан байдал, нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн дагуу хадгалж хамгаалж буй эсэх, албан ажилд ашиглагдаж буй авто машины тоо, түлш зарцуулалт, аюулгүй байдал, шилэн дансны хуулийн хэрэгжилт, агуулахын эд хөрөнгийг төрөлжүүлж, хураалт хадгалалт, байрны нөхцөл зэргийг үзэж танилцан, хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтын дагуу хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, зардлыг бууруулах, орлого үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгч, шүүгч, ажилтнуудын санал бодлыг сонслоо.

DSC 0739

DSC 0740

Нэвтрүүлэг