2019-09-16-ны өдрөөс 2019.09-20-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

2019-09-16-ны өдрөөс 2019.09-20-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

Иргэний хэргийн шүүх хуралдаан зарласанаас

1.С.Эрдэнийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

     2.Т.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй, Г.Доржид холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг хэрэгсэхгүй болгож,

   3.Г.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан зарласнаас

   1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч П.Батмөнхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,2.3-д зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Батмөнхийг зан үйлээ засах,тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорындүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэсэн байна.

Булган аймаг дахь шүүх

Нэвтрүүлэг