Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа сургалт зохион байгууллаа

Булган аймаг дахь Шүүхийнтамгын газрын 2019 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хуваарийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн " Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг:

ü  Шүүх хуралдааны танхимын бэлтгэл ажиллагаа

ü  Техник тоног төхөөрөмжийн бэлтгэл ажиллагаа

ü  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл ажиллагаа буюу хэргийг

шийдвэрлэхээс өмнөх бэлтгэл ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

DSC 0229

Мөн шүүх хуралдааны бэлтгэлийг хангахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацааг баримтлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийвэл зохих ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсний үр дагавар зэрэг асуудлуудаар харилцан ярилцаж, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсох хэлбэрээр сургалтыг зохион байгуулж, цаашид "Шүүх хуралдааны бэлтгэл хангах” ажиллагаанд авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй сургалт боллоо.

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нэвтрүүлэг