ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн   нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор 2019 онд Булган аймгийн 16 сумдаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 188 иргэдэд Булган аймаг дахь шүүхийн тамгын газраасмэндчилгээ, гарын авлага, “Шүүх дэх иргэдийн төлөөлөгч” сэдэвт танилцуулгыг 2019 оны 01 дүгээр сард урьдчилан хүргүүлсэн.

"Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу холбогдох сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа нар зохион байгууллаа.

Сургалтын үеэр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн Иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлэн Шүүхийн иргэдийн төлөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам сэдвээр, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа Булган аймаг дахь шүүхийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, шүүхийн бүтэц зохион байгуулалтын талаар сургалт мэдээлэл хийв.

Сургалтын төгсгөлдиргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцахын зэрэгцээ Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 19 иргэний хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах, гэрч асуух зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч ажиллав.

DSC 0312

DSC 0338

DSC 0373

DSC 0378

DSC 0450

DSC 0457

DSC 0467

DSC 0468

DSC 0476

DSC 0499

DSC 0542

DSC 0567

DSC 0568

Нэвтрүүлэг