СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар нь Булган аймгийн Онцгой байдлын газартай  хамтран 2019 оны 01 дүгээр сарын 31ий өдөр тус шүүхийн шүүгч, нийт захиргааны ажилчдад Онцгой байдлын газрын ангилалын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Ганбаяр, "Обьектын  гал түймрээс  урьдчилан сэргийлэх  арга зүйОнцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч, дэслэгч Б.Ариунжаргал “Амилуулах суурь тусламж”  сэдвээр тус тус сургалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өглөө.

Мөн сургалтын үеэр Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Х.Чинзориг,  алба хаагчид тус шүүхийн барилга, байгууламж, уурын зуух, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн хуулиуд болон холбогдох журам, дүрэм, стандартад заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаар үзлэг хийж зарим шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллалаа.

DSC 0580

DSC 0584

DSC 0586

Нэвтрүүлэг