ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн   нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор 2019 онд Булган аймгийн Баян-Агт, Сайхан, Хутаг-Өндөр, Тэшиг сумдаас сонгогдсон 43 иргэдийн төлөөлөгч нарт 2019 оны 02 дугаар сарын 20ы өдрөөс 23-ны өдрүүдэд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа нар сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн Иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлэн Шүүхийн иргэдийн төлөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам сэдвээр, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа Булган аймаг дахь шүүхийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, шүүхийн бүтэц зохион байгуулалтын талаар сургалт мэдээлэл хийв.

Сургалтын төгсгөлдиргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцахын зэрэгцээ Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 5 иргэний хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах, гэрч асуух зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч ажиллав.

DSC 0190

DSC 0209

DSC 0225DSC 0248DSC 0253

DSC 0255

DSC 0287

DSC 0296

Нэвтрүүлэг