“Дагнасан шүүхийн төлөвшил, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй бэрхшээл гарах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг

“Дагнасан шүүхийн төлөвшил, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй бэрхшээл гарах арга зам” сэдэвтхэлэлцүүлэг

Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Дагнасан шүүхийн төлөвшил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй бэрхшээл гарах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Булган аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хяналт хариуцсан прокурор Ц.Сувдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий Улсын байцаагч нарыг оролцуулан амжилттай зохион байгууллаа.

     Тус хэлэлцүүлэгт:

  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал “Дагнасан шүүхийн төлөвшил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй бэрхшээл гарах арга зам” сэдвээр танилцуулга хийлээ.

  DSC 0481

  • Хяналтын Прокурор Ц.Сувдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулга бэлтгэн санал солилцож,
  • Мөн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын тасгийн дарга, улсын ахлах байцаагч Т.Золбоо,
  •  Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын байцаагч Б.Солонго,
  • Улсын бүртгэлтийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Л.Байгальмаа нар “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тулгарч буй бэрхшээл гарах арга зам” сэдвээр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч З.Ууганцэцэг Зөрчлийн хэргийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гарч буй бэрхшээл, хуулийн зөрчилдөөний талаар танилцуулга хийж, танилцуулгын дараа оролцогчид санал солилцож, нилээд хэдэн бэрхшээлтэй асуудлаа хамтран ярилцаж гарах арга замыг шийдвэрлэлээ. Үүнд:

  DSC 0484

DSC 0486

DSC 0491

DSC 0492

- Торгох Шийтгэл ногдуулсан Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичиж шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталсан тохиолдолд торгууль төлсөн этгээд мөнгөө хэрхэн буцаан авах нь тодорхойгүй байсныг Прокурор дүгнэлтдээ хэрхэн мөнгийг буцаан олгох талаар бичиж байхаар,

- Эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулсан албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1/гэснийг Албан тушаалтан хүчин төгөлдөр болсон Шийтгэлийн хуудсыг биелүүлэхийн тулд эхний удаа хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх, уулзалт, ярилцлага хийх, хаягийг тодруулах зэрэг ажиллагаа хийж байхаар,

- Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Шийтгэл ногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэж өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг албан тушаалтан өөрөө хуульд нийцүүлэн өөрчлөх боломжийг судлан үзэж боломжтой бол өөрчлөх хүчингүй болгох эсхүл материалаа бүрдүүлэн шүүхэд ирүүлж шийдвэрлүүлэх,

- Татварын улсын байцаагчаас ирүүлж байгаа Шийтгэлийн хуудас нь улсын байцаагчийн актын зөвхөн нэрийг сольсон хэлбэртэй байгааг анхаарч, улсын байцаагчийн акт гаргахаар зүйлд актаа гаргах, татварын хууль тогтоомж зөрчсөнд шийтгэл ногдуулахдаа Шийтгэлийн хуудсаа Зөрчлийн хуульд нийцүүлэн бичиж байх,

- Алслагдсан сумдад ажиллаж байгаа Байцаагч Зөрчлийн хэрэг бүртгээд прокурорт хянуулахад хугацаа хоцрох тохиолдол гарч байгааг анхаарах

- Эрх хязгаарлах арга хэмжээ авахдаа прокурорын зөвшөөрөл авах ёстойг хэвшүүлэх

- 1 хүнд давхар шийтгэл ногдуулсан /эрүүгийн хуулиар, Зөрчлийн хуулиар/ материал , сэтгэцийн өөрчлөлттэй, хэрэг хариуцах чадваргүй хүнд шийтгэл ногдуулсан, хаяг тодорхойгүй зэрэг материалууд Шийдвэр гүйцэтгэлд ирж байгааг анхаарах зэргийг зөвшилцөж дээрх байдлаар бэрхшээлээс гарах арга замаа тодорхойлон ярилцлаа.

DSC 0477

 DSC 0490

 

 

Нэвтрүүлэг