Иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулав

"Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу холбогдох сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хангал сумд, Хялганат тосгонд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, туслах ажилтан Б.Мөнхжаргал нар зохион байгууллаа.

Сургалтын үеэр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн Иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлэн Шүүхийн иргэдийн төлөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам сэдвээр, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа Булган аймаг дахь шүүхийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, шүүхийн бүтэц зохион байгуулалтын талаар сургалт мэдээлэл хийв.

Сургалтын төгсгөлдиргэдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцахын зэрэгцээ Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 5 иргэний хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах, гэрч асууж, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн өргөдлийн дагуу 4 оролцогчдод эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох тов мэдэгдэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хүрэлцэн очих боломжгүй гэрлэгчдийн уулзалтыг хийх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Мөнсургалтад оролцсон иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг хүлээн авч ажиллав.

DSC 0028

DSC 0030

DSC 0042

DSC 0054

DSC 0093

DSC 0099

DSC 0106

DSC 0126

Нэвтрүүлэг