Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн мэдээлэл

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн мэдээлэл (6)

  МОНГОЛ УЛСЫН

 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

ТОГТООЛ

 

2013 оны 06 сарын 19 өдөрДугаар 09Улаанбаатар хот

 

Журам батлах тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5,8дугаар зүйлийн8.1, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийгтус тус үндэслэнШүүхийнерөнхий зөвлөлөөс ТОГТООХнь:

1."Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулахжурам”-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Тангаргийн хуудасны загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхан шатны бүх шүүхийн Тамгын газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга /Н.Дагва/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 2 дугаар бүлгийг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоолын бусад хэсгийг Шүүхийнтухайбагц хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал баталж, хүчин төгөлдөр мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн

2013оны06 дугаар сарын 19-ний өдрийн

09 дүгээртогтоолын 1 дүгээрхавсралт

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ

СОНГОН ШАЛГАРУУЛАХ, АЖИЛЛУУЛАХЖУРАМ

 

Нэг. Нийтлэгүндэслэл

 

1.1.Шүүхийниргэдийн төлөөлөгч/цаашид "иргэдийн төлөөлөгч" гэх/-ийгсонгон шалгаруулах, ажиллуулах арга, ажиллагаагэнэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын Үндсэн хууль,Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль,Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид энэ журамнийцсэн байна.

 

Хоёр.Иргэдийн төлөөлөгчийн

нэрсийнжагсаалтбүрдүүлэх

 

2.1.Шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5,6 дугаар зүйлийн шаардлага хангасан иргэдээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тогтоосон жишиг тоог баримталж тусгай програм ашиглан санамсаргүй байдлаар сонголт хийнэ. 

/Энэ хэсгийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.2.Тухайн шүүхийн тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ сонголтоор мэдээллийн санд орсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг цахим болон бичгийн хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөл/цаашид "Ерөнхий зөвлөл” гэх/-д ирүүлнэ. Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийннэгдсэн жагсаалтыг батална.

2.3.Тамгын газариргэдийн төлөөлөгчийннэрсийн жагсаалтыг хугацаа дуусахаас 90 хоногийн өмнөшинэчлэх ажлыг жил бүр зохион байгуулна.

2.4.Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэн шүүх хуралдааны шийдвэр гарснаас хойш 12 сарын дараа эсхүл иргэдийн төлөөлөгчийннэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн тухайн жилд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдоогүй тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад дахин орж болно.

2.5.Иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаас татгалзах хүсэлтээ иргэн сонгогдсон хугацааны аль ч үед Тамгын газарт гаргаж болно.

 

Гурав.Иргэдийн төлөөлөгчийгсонгон шалгаруулах

3.1.Иргэдийн төлөөлөгчийг сонгохдоонэрсийн нэгдсэн жагсаалтаас долоо хоног тутамшүүх хуралдаанд оролцох10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар гаргантэдгээрийг тухайн шүүхэд хянагдаж байгаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн эсэхийг нягтлан шалгаж, тухайн 7 хоногт шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн дэд жагсаалтыг шүүхийн Тамгын газрын даргабатална.

3.2.Шүүх хуралдааны тоо, нэрсийн дэд жагсаалтад орсон иргэдийн төлөөлөгч оролцох боломжгүй болсон зэргээс шалтгаалан шаардлагатай тохиолдолддэд жагсаалтыгдолоо хоногт хэдэн ч удаа гаргаж болно.

3.3.Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ журмын 3.1-д заасан дэд жагсаалтад нэр нь орсоншүүх хуралдаанд орох гурав, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна. Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн дэд жагсаалтад нэр нь орсон 10-15 хүний нэрийг дугаарлан, сугалааг бэлтгэнэ. Тухайн шүүх хуралдааныг даргалагч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар тус бүр нэг сугалаа сугалж, хамгийн бага дугаартай иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд сонгогдсонд тооцно.

/Энэ хэсгийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор өөрчлөлт оруулсан./

3.4.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнШүүхийн иргэдийн төлөөлөгчийнэрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн Тамгын газарт нэндаруймэдэгдэнэ.Энэ тохиолдолд сугалаагаар нөөцөд үлдсэн 2 иргэдийн төлөөлөгчөөс сугалааны хамгийн бага дугаартайг сонгож, шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.

3.5.Шүүх хуралдаанд оролцуулахаар сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрийн нууцлалыг Тамгын газар хариуцах бөгөөд шүүх хуралдааны өмнө задруулсан тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

3.6.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн санг Тамгын газар бүрдүүлж, Ерөнхий зөвлөлийн нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, архивт хадгална.

 

Дөрөв.Иргэдийн төлөөлөгчөөр ажиллуулах

 

4.1.Иргэдийн төлөөлөгч ньШүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6дугаар зүйлд заасан шаардлагыг хангасаниргэн байна.

4.2.Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөл,шаардлагатаймэдээлэл,хууль тогтоомж, дүрэм, журам бүхий гарын авлагаархангах, сургах асуудлыг Тамгын газар хариуцан зохион байгуулна.

4.3.Иргэдийн төлөөлөгч ажиллах нөхцлөө хангуулахад шаардлагатай асуудлаар Тамгын газарт хандан шийдвэрлүүлнэ.

4.4.Иргэдийн төлөөлөгчийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөг Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны сургалтын асуудал хариуцсан нэгжийн саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл батална.

4.5.Тамгын газар сургалтын нэгдсэн төлөвлөгөөний чиглэлийн дагуу сургалтыгзохион байгуулна.

4.6.Иргэдийн төлөөлөгчнь түүнийхараат бус байдалднөлөөлөх оролдлого гаргасан тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хавтаст хэрэгт хавсаргана.

4.7.Шүүгчийн туслах нөлөөллийн мэдүүлгийн талаар иргэдийн төлөөлөгчид танилцуулж, баримтжуулна.

 

Тав.Иргэдийн төлөөлөгчшүүх бүрэлдэхүүнд оролцох

 

5.1.Шүүх хуралдаанд оролцох тухайшүүхийнмэдэгдэх хуудсыг иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсониргэндшүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнөхүргүүлэн мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулна. Шүүхийн мэдэгдэх хуудсыг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг иргэдийн төлөөлөгчид, 1 хувийг хэрэгт хавсаргана.

5.2.Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүхийн мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулах боломжгүй бол утсаар мэдэгдэж, тэр тухайгаа тэмдэглэл үйлдэж баталгаажуулна. Утсаар мэдэгдсэнийг шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан гэж үзнэ.

5.3.Сонгогдсон иргэдийн төлөөлөгч тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжтой гэж мэдэгдсэн бол шүүхийн Тамгын газар ажил олгогчид шүүх хуралдааны өмнөх өдөр мэдэгдэл хүргүүлнэ.

5.4.Иргэдийнтөлөөлөгчийгшүүх хуралдаанд оролцохоос 1-ээс доошгүй цагийн өмнөэдлэх эрх, үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаардахинмэдээлэл өгч, энэ талаар баримтжуулах ажлыг Тамгын газар хариуцан зохион байгуулна.

5.5.Иргэдийн төлөөлөгч Тамгын газраас өгсөн мэдээлэлтэй танилцсаны дараа тангараг өргөнө.

5.6.Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед хэргийн оролцогч, оролцогч, бусад оролцогчдод асуулт тавих, нотлох баримт шинжлэн судлах, зөвлөлдөх тасалгаанд санал гаргах, санал зөрвөл тусгай санал бичих, татгалзан гарах, татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг холбогдох хуульд заасны дагуу зохицуулна.

5.7.Сонгогдсон иргэдийн төлөөлөгч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал шүүх хуралдаанд оролцоно.

5.8.Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас хойш долоо хоногийн дотор шүүхэд ирж, шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна.

/Энэ хэсгийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

5.9.Иргэдийн төлөөлөгч Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зөрчилгаргасан болТамгын газрын саналыг үндэслэн Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад дахин оруулахгүй.

5.10.Тамгын газариргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, статистик мэдээгулирал тутам Ерөнхий зөвлөлийн Судалгаа, мэдээллийн төвд ирүүлнэ.

5.11.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнийгхуульд заасны дагуу татгалзангаргах хүсэлт гаргаагүй,Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцоогүй бол Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр Тамгын газар шүүхэд гомдол гаргана.

5.12.Ажил олгогч нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр Тамгын газар шүүхэд гомдол гаргана.


Зургаа.Иргэдийн төлөөлөгчийн

хараат бус, аюулгүй байдлыг хангах

 

6.1.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг үндэслэн "Шүүхийн хамгаалалтын тухай журам"-аар зохион байгуулна.

6.2.Энэ журмын 4.6, 4.7-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдлыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлан хангана.

Долоо.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах

7.1.Энэ журамд Ерөнхий зөвлөлийн тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 


 Шүүхийн ерөнхий зөвлөлийн

 

2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

 09 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт


ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН

ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ

1. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч тангараг өргөх ажиллагааг энэ журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор өөрчлөлт оруулсан./

2. Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна.

3. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд Монгол Улсын Төрийн сүлдэнд тангараг өргөнө.

/Энэ хэсгийг 2015 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор өөрчлөлт оруулсан./ 

4. Иргэдийн төлөөлөгчийг тангараг өргөх үед шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчид босч хүндэтгэнэ.

5. Иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчдын өмнө "Иргэдийн төлөөлөгч би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийн үгийг тод, чанга дуудаж, Монгол Улсын Төрийн сүлдэнд ёслоно.

6. Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч нүүрэн талдаа Монгол Улсын Төрийн сүлдтэй, түүний дор "иргэдийн төлөөлөгч нүүрэн талдаа Монгол улсын төрийн сүлдтэй, түүний дор "Иргэдийн төлөөлөгчийн тангараг”-ийн бүрэн бичвэртэй тангаргийн хуудсанд тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог, нэрээ бичиж, гарын үсэг зурснаар тангараг өргөх ажиллагаа дуусна.

7. Иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргана.

 


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн

 09 дүгээр тогтоолын дугаар хавсралт

 

 

ТАНГАРГИЙН БИЧИГ

 

20 оны сарын өдөр                                                                           шүүхийн нэр

Иргэдийн төлөөлөгч .......................…........................................................би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаа зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээх болно.

 

 

Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч:

............................................…ний.............................……………………

 

 

 

 

 

Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь Иргэдийн төлөөлөгчийн  эрх зүйн байдлын  тухай хуульд заасны дагуу  2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс уг хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус шүүх нь 2014 онд Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралтай хамтран хуульд заасан болзол шаардлагыг хангасан нийт 76 иргэдийн төлөөлөгчийг сонгож, эдгээр иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар батлуулан ажиллуулж байна. 2015 оны 05 дугаар сард дахин 80 иргэдийн төлөөлөгчийг шинээр сонгож, Цагдаагийн ерөнхий газраас ял шийтгэлийн лавлагааг гаргуулан дээрх иргэдийн төлөөлөгчдийг батлуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүллээ.

Иргэдийн төлөөлөгчийн цахим  программд дээрхи 76 иргэдийн төлөөлөгчийн нэрс байршиж байгаа ба эдгээр хүмүүсээс 7 хоногт товлогдсон шүүх хуралдаанд оролцох 15  иргэдийн төлөөлөгчийн нэр цахим сангаас автоматаар сонгогдон гарч ирж байгаа ба  сонгогдсон 15 нэрсийг зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, тухайн шүүх хуралдаанд оролцох нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах нар сугалаа сугалан хамгийн бага тоотой иргэдийн төлөөлөгчийг сонгон тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, шүүхийн тамгын газраас тухайн иргэдийн төлөөлөгчтэй холбогдож, шүүх хуралдааны өмнө иргэдийн төлөөлөгчөөр оролцоход ямар эрх, үүрэгтэй оролцох талаархи бэлтгэлийг нь хангаж, хэргийн материалтай танилцуулах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх,  шүүх хуралдаанд тангараг өргүүлэн оролцуулах зэрэг иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэснээр иргэдийн төлөөлөгч тухайн хэрэгт гэм буруугийн талаар дүгнэлт өгөх чиг үүрэгтэйгээс гадна хараат бусаар сонгогдсон иргэдийг шүүх хуралдаанд оролцуулснаар шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлж өгч байна.

Мөн шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт "Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай” хуулиар сургалт зохион байгуулж, дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар ярилцаж мөн иргэдийн төлөөлөгч нарын тангараг өргөх журмыг тайлбарлан өгч, гарын авлага тарааж ажиллалаа.

Тус шүүхэд энэ оны хагас жилд эрүүгийн нийт  76 шүүх хуралдаан   товлогдсоноос 12  буюу 15.7 хувь, иргэний нийт  шүүх хуралдаан товлогдсоноос 189 буюу 7.4 хувь нь тус тус бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан эзэлж байх ба эхний хагас жилийн байдлаар 28 иргэдийн төлөөлөгч сонгогдон шалгарч шүүх хуралдаанд оролцсон.

2015.04.17  Улаанбаатар хот

Анхан шатны шүүхүүд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Хэрэгжүүлж эхэлснээс хойш хуулийн хэрэгжилтийн явцыг хянах зорилгоор анхан шатны шүүхүүдээс "Иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаарх шуурхай мэдээ”-г 14 хоног тутам авч, 1 дүгээр улирлын байдлаар мэдээг нэгтгэснээ танилцуулж байна.

Улсын хэмжээнд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 14433 шүүх хуралдаан товлогдсоноос 1742 буюу 12 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан эзэлж байгаа бөгөөд 1851 иргэдийн төлөөлөгч хуульд заасны дагуу сонгогдон шалгарч шүүх хуралдаанд оролцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад 3 хүртэл иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцуулахаар заасан байгаа боловч анхан шатны шүүхүүд ихэвчлэн 1 иргэдийн төлөөлөгчийг сонгон шүүх хуралдаанд оролцуулжээ.

Харин Сум дундын 7, 11, 17, 21, 23 дугаар шүүхүүдийн хувьд нэг шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулж, шүүх хуралдаанд оролцуулсан байна.

Хуульд заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдон шалгарсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй иргэдийн төлөөлөгч 138 буюу 7.9 хувийг эзэлж байна.

Иргэдийн төлөөлөгч оролцсон бүрэлдэхүүнтэй хэрэг, маргааны 735 буюу 42 хувь нь шийдвэрлэгдэж, 822 буюу 47 хувь нь хойшилсон мэдээтэй байна. Хойшлуулсан шүүх хуралдааны тоо нь шийдвэр гаргасан шүүх хуралдаанаас 87 буюу 5 хувиар их байна.

 

Шийдвэрлэсэн

735

42 %

Хойшлуулсан

822

47 %

Харьцуулалт

87

4.7 %

 

14 хоног тутам судалгааг дундажлан гаргахад:

- ДИХАШатны 1 дүгээр шүүхэд 313-588 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 19-40 буюу 6-6.8 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ДИХАШатны 2 дугаар шүүхэд 214-412 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 8-29 буюу 3.7-7 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ДЭХАШатны 1 дүгээр шүүхэд 53-138 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 26-50 буюу 36-49 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ДЭХАШатны 2 дугаар шүүхэд 89-126 шүүх хуралдаан товлогдсоноос тухайн шүүхийн шүүх хуралдааны 34-54 буюу 38.2-42.8 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- ЗХАШатны 20 дугаар шүүхэд 154-205 шүүх хуралдаан товлогдсоноос 18-28 буюу 11.6-13.6 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан тус тус эзэлж байна.

- СДШүүхэд 11-144 шүүх хуралдаан товлогдсоноос СДШүүхийн шүүх хуралдааны 1-9 буюу 9-6.2 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан,

- Суманд байрлах ЗХАШатны шүүхэд 2-13 шүүх хуралдаан товлогдсоноос шүүх хуралдааны 1-2 буюу 15.3 хувийг бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан эзэлж байна.

Нийслэл дэх шүүхүүд болон Сум дундын 1, 14, 17-р шүүхүүдийн шүүх хуралдааны тоо өндөр байгаагаас хамаараад бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны тоо мөн адил өндөр байна.

Харин сумд байрлаж байгаа захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд товлож байгаа шүүх хуралдааны тоо болон бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан бага байна.

СД-ын 4 дүгээр шүүх, ДИХАШатны 2 дугаар шүүхүүд иргэдийн төлөөлөгч оролцсон буюу бүрэлдэхүүнтэй хэрэг, маргааны ихэнх хувийг шийдвэрлэсэн бол ЗХАШатны 20 дугаар шүүх, ДИХАШатны 1 дүгээр шүүх шүүх хуралдааныг хойшлуулсан тоон үзүүлэлт өндөр байна.

2015 оны 03 дугаар сарын эхний 14 хоногт 349 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон бол 2015 оны 03 дугаар сарын сүүлийн 14 хоногт 483 иргэдийн төлөөлөгч оролцож, 134 буюу 38.3 хувиар өссөн байгаа нь иргэдийн төлөөлөгчийн оролцоо нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэнд хүргэлээ.

Дүгнэлт:

Дээрх судалгаанаас хархад иргэдийн төлөөлөгч оролцсон шүүх хуралдааныг хойшлуулсан тоо нь шийдвэрлэсэн хэргээсээ 87 буюу 4.7 хувиар их тоо гарч байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх талаар тодорхой бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

Мөн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаан ингэж олноороо хойшилж байгаагаас шалтгаалан иргэдийн төлөөлөгчийн идэвх буурах, хойшилсон шүүх хуралдаанд дахин ирэх сонирхолгүй болох хандлага ажиглагдаж байна.

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 22 өдөр

 

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН иргэдийн төлөөлөгчийн

эрх зүйн байдлын тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Шүүхийн тухай[2], Шүүхийн захиргааны тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай[3], Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай[4], Эрүүгийн байцаан шийтгэх хууль[5], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хоёрдугаар бүлэг

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ,ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

3 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх

3.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид “хэрэг, маргаан” гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

3.2.Шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид “иргэдийн төлөөлөгч” гэх/ шүүгчийн дангаар шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохгүй.

3.3.Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.3.1.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;

/Тайлбар: Энэ заалтын шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

3.3.2.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.4.Шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ батлан тангараглана.

/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд орсон гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

3.5.Энэ хуулийн 3.4-т заасан тангаргийн журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

4 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

4.1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

4.1.1.шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

4.1.2.шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;

4.1.3.хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;

4.1.4.хэргийн талаар нотлох баримт цуглуулах;

4.1.5.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах;

4.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон хэргийн талаар мэдээлэл өгөх;

4.1.7.зөвлөлдөх тасалгаанд гаргасан санал, хэлэлцсэн асуудлыг задруулах.

4.2.Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан заалтын хэрэгжилтэд Шүүхийн ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.

5 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага

5.1.Иргэдийн төлөөлөгч нь дараах шаардлага хангасан байна:

5.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх;

5.1.2.тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

5.1.3.ял шийтгүүлж байгаагүй;

5.1.4.сонгогдон шалгарах үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх;

5.1.5.монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог байх;

5.1.6.сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх.

6 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоход хориглох зүйл

6.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, шүүхийн ажилтан, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, тухайн орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, онцгой байдлын албан хаагч, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг иргэдийн төлөөлөгчөөр сонгон шалгаруулахыг хориглоно.

6.2.Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулахдаа үндэс угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.

7 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал

7.1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээдийн зүгээс иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд иргэдийн төлөөлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.2-т заасан нөлөөллийн мэдүүлэг бөглөнө.

7.3.Иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг тухайн шүүхийн тамгын газар хангана.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.4.Энэ хуулийн 9.1-д заасны дагуу сонгон шалгаруулсан иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, шүүхийн ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно.

Гуравдугаар бүлэг

Иргэдийн төлөөлөгчийг СОНГОН ШАЛГАРУУЛАХ

8 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт

8.1. Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, иргэдийн төлөөлөгчийг сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг тус тус батална.

8.2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог үндэслэн баталсан жишиг тоог харгалзан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн орон нутгийн анхан шатны шүүхийн тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргана.

8.3. Энэ хуулийн 8.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт нэг жил хүчинтэй байна.

8.4. Энэ хуулийн 8.3-т заасан хугацаа дуусахаас гурван сарын өмнө шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бэлтгэл ажлыг хийнэ.

8.5. Шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад нэр нь орсон иргэнийг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, энэ хуулийн 13.1-д заасан мэдээллийн сан бүрдүүлнэ.

8.6. Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг хуралдаанаараа батална.

8.7. Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, статистик мэдээг тогтмол гаргана.

9 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах

9.1.Энэ хуулийн 8.6-д заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах ажлыг тухайн шүүхийн тамгын газар зохион байгуулна.

9.2.Шүүх энэ хуулийн 8.6-д заасан нэрсийн жагсаалтаас долоо хоног тутам 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар гарган тухайн шүүхийн тамгын газрын даргаар батлуулна.

9.3.Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2-т заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна.

/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд орох гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

9.4. Шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд хүргүүлж мэдэгдэнэ.

9.5. Энэ хуулийн 9.4-т заасан шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 9.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ.

9.6. Шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэний ажил олгогчид мэдэгдэл хүргүүлнэ.

9.7. Энэ хуулийн 9.6-д заасан ажил олгогч нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

9.8. Хуульд заасны дагуу татгалзан гараагүй бол дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнийг шүүх хуралдаанд оролцохоос зайлсхийсэн гэж үзэж түүнд энэ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ:

9.8.1. эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон;

9.8.2. ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан;

9.8.3. бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол;

9.8.4.хүндэтгэн үзэх бусад шалтгаантай байсан.

10 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах

10.1. Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч өөрөө татгалзан гарах үндэслэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус тогтооно.

11 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийг мэдээллээр хангах

11.1. Шүүхийн тамгын газар нь иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх хэмжээ, чиг үүрэг, хүлээх хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгнө.

11.2. Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчид зориулсан гарын авлага боловсруулж хүрэлцээтэй хэмжээгээр хэвлэн шүүхэд түгээх бөгөөд тухайн шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийг уул гарын авлагаар хангана.

11.3. Тухайн жилд сонгогдон шалгарсан иргэдийн төлөөлөгчид зориулсан нэгдсэн сургалтыг тухайн шүүхийн тамгын газраас зохион байгуулна.

11.4.Иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн тамгын газар зохион байгуулна.

Дөрөвдүгээр бүлэг:

Иргэдийн төлөөлөгч шүүн таслах ажиллагаанд оролцох

12 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцох

/Тайлбар: Энэ зүйлийн гарчгийн шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

12.1. Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.

/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

12.2. Энэ хуулийн 9.3 дахь хэсэгт заасан шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс мөн хэсэгт заасны дагуу нэг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оруулна.

/Тайлбар: Энэ хэсгийн шүүх бүрэлдэхүүнд гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

12.3. Нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боловч энэ хуулийн 3.3-т заасан бүрэн эрхийг энэ хуулийн 12.2-т зааснаас бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй.

Тавдугаар бүлэг

иргэдийн тӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, ХӨЛС

13 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн талаарх бүртгэл мэдээлэл

13.1.Шүүхийн тамгын газар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журмын дагуу тухайн жилийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сан бүрдүүлнэ.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан сангийн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлтэй нэгтгэж архивт бүртгэнэ.

14 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах

14.1. Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар иргэдийн төлөөлөгчийн цагийг хэмнэх, зардал гаргуулахгүй байх зохистой арга хэмжээ авна.

14.2.Иргэдийн төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангах стандартыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

14.3.Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хөрөнгийг шүүхийн тамгын газарт олгоно.

15 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох

15.1.Иргэдийн төлөөлөгчийн хөлсийг шүүхийн төсвөөс олгоно.

15.2.Иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

ЗУРГАдугаар бүлэг

Хүлээлгэх хариуцлага

16 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1. Энэ хуулийн 9.8-д зааснаас бусад шалтгаанаар Шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.2.Энэ хуулийн 9.7-д заасныг зөрчсөн ажил олгогчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ДОЛдугаар бүлэг

Бусад ЗҮЙЛ

17 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

17.1.Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            Д.ДЭМБЭРЭЛ



[1] Монгол Улсын Үндсэн хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Шүүхийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2012 оны 11 дугаарт нийтлэгдсэн.

[3] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

[4] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

[5] Эрүүгийн байцаан шийтгэх хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

Нэвтрүүлэг