1. Давж заалдах гомдол гаргах эрх хэдий үеэс үүсэх вэ?

Анхан шатны шүүх тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлээд гарсан шийдвэрээ танилцуулан сонсгомогц шүүхийн шийдвэр хүчинтэй болно. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Шүүх хуралдаанд оролцсон зохигч /нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч/ дээрх хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. Зохигч хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцно.
Шүүхийн шийдвэрийг ийнхүү гардан авснаар таны давж заалдах гомдол гаргах эрх үүснэ. Хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй. Дээрх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд та гомдол гаргах эрхээ алдана. Хэрэв та гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлэх үүрэгтэй.

2. Давж заалдах гомдлыг хэн, хэрхэн гаргах вэ?

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч /нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй. Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргах бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй. Мөн уг гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд дараах зүйлийг заана.


1. Гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа

2. Гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
3. Аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;

4. Шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;

5. Гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.


Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй.

3. Давж заалдах гомдлыг хэн хүлээн авах вэ?

 

Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулах бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй. Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ. Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.

Хяналтын журмаар гомдол гаргах

1. Хяналтын журмаар гомдол гаргах эрх хэдий үеэс үүсэх вэ?

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

2. Хяналтын журмаар гомдлыг хэн, хэрхэн гаргах вэ?

Зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргана. Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээд магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, баримтыг нь гомдолд хавсаргаж ирүүлнэ. Гомдлын агуулга, хэлбэр нь давж заалдах гомдол гаргахтай адил байна.

3. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хэн хүлээн авах вэ?

Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна. Тэдгээр нь гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй. Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Хяналтын журмаар гомдол гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.

Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарснаар ямар үр дагавар гарах вэ

Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцох бөгөөд энэ тохиолдолд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно. Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.


Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол хэрхэн гаргах вэ?

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлээд гаргасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, гомдлын болон хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна.
Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэх бөгөөд тус хуралдааны тогтоол эцсийнх байна.
Хэрэв Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.

Давж заалдах болон хяналтын журмаар хэрхэн гомдол гаргах вэ?


/Эрүүгийн хэрэг/

ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ:

1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх хэдий үеэс үүсэх вэ?

Анхан шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд гарсан шүүхийн тогтоол /шийтгэх, цагаатгах/ танилцуулан сонсгомогц  хүчинтэй болно. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхийн тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж хэргийн оролцогчдод гардуулна.
Шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцно.
Шүүхийн тогтоолыг ийнхүү гардан авснаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх үүснэ.
Хуульд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
Дээрх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд та гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхээ алдана.
Хэрэв давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болох бөгөөд уг асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

2. Давж заалдах гомдлыг хэн, хаана гаргах вэ?

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, цагаатгагдсан этгээд шүүхийн тогтоолын цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол эрхтэй.
Давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргана.

3. Давж заалдах гомдлыг хэн хүлээн авах вэ?

Давж  заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээдэд танилцуулах эдгээр оролцогчид нь гомдол, эсэргүүцэлд тайлбар өгөх эрхтэй.
Анхан шатны шүүх давж заалдах гомдол, эсэргүүцэл, тэдгээрт өгсөн тайлбарыг хэргийн материалын хамт гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлнэ.
Давж заалдах гомдол гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй, хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.

ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ:
1.    Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих үндэслэл

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл гомдол гаргаж, эсэргүүцэл бичнэ.

2. Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх хэдий үеэс үүсэх вэ?

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болно.

3. Хяналтын журмаар гомдлыг хэн, хэрхэн гаргах вэ?

Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд,  хохирогчийн өмгөөлөгч  гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
Хяналтын шатны шүүхэд  “шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч” нь зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулан гомдол гаргадаг онцлогтой.
4. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хэн хүлээн авах вэ?

Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээдэд танилцуулна. Тэдгээр нь гомдол, эсэргүүцэлд тайлбар өгөх эрхтэй.
Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх хэрэгт гомдол, эсэргүүцэл, түүнд өгсөн тайлбарыг хавсарган, 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
Хяналтын журмаар гомдол гаргахад хуульд заасан журмыг баримтлаагүй, хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.

Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарснаар ямар үр дагавар гарах вэ?


Давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ.
Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын  бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.
Хяналтын журмаар гаргасан гомдолд:
Анхан шатны шүүхийн тогтоол, магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан  тохиолдолд тэдгээр тогтоол, магадлалын биелэлт түдгэлзэнэ.
Гомдол, эсэргүүцэл бичсэн этгээд хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээ буцаан авч болно.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ  ШҮҮГЧИД ГОМДОЛ ГАРГАХ:

Хяналтын шатны шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл “ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээд” уг тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.
Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл уг тогтоолыг гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно.
Улсын дээд шүүхийн  Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичсэн бол  хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ.
Хэрэв Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдол, эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээдэд бичгээр хариу өгнө.

Өргөдөл, гомдол гэж юу вэ?

"Өргөдөл" гэж төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

"Санал" гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг хэлнэ.

"Мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэлнэ.

"Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг хэлнэ.

Өргөдөл, гомдол гаргах хэлбэр

Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна. Харин төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно.

Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.

Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргажболно.

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл

Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

1/ өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;

2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

3/ төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

4/ өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Хэрэв өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол өргөдөл, гомдол гаргах шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаана.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Шийдвэрт гомдол гаргах

Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргана. Зохих дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Мөн дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, захиргааны байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөөгүй зэрэг тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

1.”Захиргааны байгууллага” гэдэгт юуг ойлгох вэ?
Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг хамруулан ойлгоно.

2. ”Захиргааны албан тушаалтан” гэж хэн бэ?
Энэ нь Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтан юм.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь ”иргэн” гэдэгт хэнийг хамруулан үздэг вэ?
үүнд Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг хамруулна.

4. ”Захиргааны акт” гэж юу вэ?
Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/ болон захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /зарлиг, тогтоол, дүрэм, заавар, журам/-ийг захиргааны актад хамааруулна.

5. ”Эс үйлдэхүй” гэдэгт юуг ойлгох вэ?
Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.

6. ”Нэхэмжлэл” гэж юуг хэлэх вэ?
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ.

7. ”Гомдол” гэж юуг хэлэх вэ?
Захиргааны хууль бус актын талаар тухайн байгууллагын удирдах дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс бусад өргөдлийг хэлнэ.

8. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд юуг багтаах вэ?
Монгол Улсын Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/, Монгол Улсын яам, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн албаны Зөвлөл, түүний салбар байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг, түүнтэй адилтгах газар, зөвлөл, товчоо, төв, сан зэрэг байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар/, улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид, төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага, сүм хийдийн захиргаа, шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтны зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна.
Харин шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

9. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэдийд үүсэх вэ?
Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:
1.хуульд тусгайлан заасан;
2.дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн;
3.захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;
4.шууд  харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй.
Түүнчлэн харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана.

10. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ?

Иргэн захиргааны хэргийн шүүхэд хандахаас өмнө тухайн захиргааны байгууллага, албан тушаалтныг харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүйгээс бусад тохиолдолд заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргасан байна.
Ингэхдээ хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. Харин дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж  хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

11. Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх журам нь ямар байдаг вэ?
Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг урьдчилан шийдвэрлэх талаар дараахь ажиллагаа явуулна:
1.захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах;
2.гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд хэрэг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах. Хэрэв эдгээр этгээд хүрэлцэн ирээгүй бол тэдгээрийн оролцоогүйгээр хэргийг урьдчилан шийдвэрлэж болно.
3.Шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулна.
4.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд шийдвэр гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны овог, эцгийн болон өөрийн нэр; шийдвэр гаргасан, хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар; гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчын овог, эцгийн болон өөрийн нэр; гомдлын агуулга, шаардлага; шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримт; тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсгийг тусгана.
Хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан шийдвэр гаргана. Гомдлыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан маргаантай захиргааны актын биелэлтийг гомдол бүхий хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж болно.

12. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг хянан үзээд ямар шийдвэр гаргах вэ?
1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;
2.маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;
3.захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийн аль нэгийг гаргана.
Энэхүү дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.

13. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолодолд захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах вэ?
1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;
2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй;
3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;
4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус;
5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;
6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн;
7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;
8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;
9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана.
Түүнчлэн захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно.

14. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох вэ?
Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг  хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана.

15. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан ямар тохиолдолд захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргах вэ?
1.захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгож, захиргааны акт гаргах;
2. захиргааны  байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгана.
Түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтан дээр дурдснаас бусад үйлдэл хийж гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гаргаж болно.

16. Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ ямар зарчим баримтлах вэ?
1. Шүүхийн өмнө эрх тэгш байх
2. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх
3. Мэтгэлцэх зарчим
4. Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
5. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
6. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
7. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
8. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх

17. Захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал гэдэгт юуг ойлгох вэ?
Энэ нь нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргах явдал мөн.

18. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал ямар байдаг вэ?
Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх энэ хуульд заасны дагуу үүсгэсэн захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим:
1.аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны журмаар;
2.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Монгол Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй.

19. Захиргааны хэргийн оролцогч гэдэгт хэнийг ойлгох вэ?
Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ. Харин нэхэмжлэгч, хариуцагч,  гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу  өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд байдаг.

20. Нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх вэ?
Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа иргэн, хуулийн этгээдийг нэхэмжлэгч гэнэ.

21. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад эрх зүйн чадвар, чадамжтай байх явдлыг юу гэж ойлгох вэ?
Иргэний  эрх зүйн чадвар  нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно. Иргэний  эрх зүйн чадвар  гэдэгт иргэн эрх зүйн харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий боломжийг ойлгох бөгөөд бүх иргэд энэ боломжийг тэгш эдэлнэ. Иргэний эрх зүйн  чадварыг хязгаарлахыг хориглоно. Захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэй. Хуулийн этгээдийн эрхгүй боловч тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай холбоо, сан зэрэг нэгтгэлийг шүүгч захирамж гаргаж уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж болно.
Харин иргэний эрх зүйн чадамж гэдэг бол иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар юм.  Иргэний эрх зүйн бүрэн чадамж насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. Шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг зохих журмын дагуу иргэний эрх зүйн  бүрэн чадамжтай гэж тооцож  болно. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх буюу төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.
Иргэний эрх зүйн зарим чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний, мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэгийн улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаалана.
Хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.

22. Хариуцагч гэж хэнийг хэлэх вэ?
Захиргааны хууль бус акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.

23. Гуравдагч этгээд гэж хэнийг хэлэх вэ?
Бусад иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх дээр үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээдийг хэлнэ. Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байдлаар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гэж хоёр хэсэгт хуваан үздэг.
Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

24. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ямар эрх, үүрэгтэй оролцох вэ?
Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх;
2.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;
3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
4.шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;
5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
7. хуульд заасан бусад эрх эдэлнэ.
Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;
3.захиргааны хэргийн шүүхийн тавьсан шаардлага, шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

25. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ямар эрх, үүрэгтэй оролцох вэ?
Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:
1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх;
3.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх;
4. гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
5. .шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;
6. шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
7. захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргах;
8. хуульд заасан бусад эрх эдэлнэ.
Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо:
1.нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, захиргааны хэргийн шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх;
2. захиргааны хэргийн шүүхээс тавьсан шаардлага, шийдвэрийг биелүүлэх, шүүх хуралдаанд оролцох;
3.захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүххуралдааны дэгийг  сахих, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

26. Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн этгээд хамтран нэхэмжлэл гаргаж болох уу?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон итгэмжлэл буюу бүрэн эрх олгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй. Нэхэмжлэлийг 20 буюу түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч тэдэнд төлөөлөгчөө захиргааны хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор томилон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг санал болгоно. Энэ хугацаанд нэхэмжлэгчид төлөөлөгчөө томилоогүй  бол шүүгч тэдний дундаас төлөөлөгчийг нь томилно. Төлөөлөгчийн тоо 3-аас илүүгүй байх ба энэ тохиолдолд шүүгч төлөөлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж болохгүй.

27. Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байгаа тохиолдолд яах вэ?
Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй. Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно.

28. Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байвал ямар ажиллагаа хийгдэх вэ?
Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино. Хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол уг этгээдийг шүүгч хамтран хариуцагчаар татан оролцуулна. Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд  хэрэв тийнхүү цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч буюу хамтран хариуцагч уг хэргийн нотлох баримтыг шинээр цуглуулж үнэлүүлэхийг шаардах эрхтэй.

29. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авч болох уу?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг залгамжлан авч болно.
Эрх залгамжлан авах гэдэгт маргаантай эрх зүйн харилцааны нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү нэхэмжлэгч, хариуцагчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээрэрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. Эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

30. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлж болох уу?
Иргэний эрх зүйн чадамж бүхий иргэн мэргэжлийн хувьд шаардлагатай гэж үзвэл хяналтын шатны шүүхэд захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө  оролцуулна. Хууль,  эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцох байгууллагын эрх баригч нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ гэрчилсэн баримт бичиг, бусад ажилтан олгогдсон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд үзүүлнэ.
Бичгээр олгосон итгэмжлэл нь:
1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
3. олгосон он, сар, өдрийг заах;
4.хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;
5. итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах шаардлагыг хангасан байвал зохино.

31. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэн, хуулийн этгээдийн төлөөлөгчийн ямар бүрэн эрхтэй байдаг вэ?
Төлөөлөгч нь төлөөлүүлж буй этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.
Төлөөлөгч нь төлөөлүүлж буй этгээдээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд:
1. нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах;
2. нэхэмжлэлийг хүлээн авах;
3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах;
4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх;
5.эвлэрэх;
6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүлхяналтын журмаар гомдол гаргах;
7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;
8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах эрх эдэлнэ.

32. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг хэн төлөөлөн оролцож болохгүй  вэ?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг 18 насанд хүрээгүй болон эрх зүйн зарим буюу бүрэн чадамжгүй этгээд төлөөлөн оролцож болохгүй. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл  ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч төлөөлөн оролцож болохгүй.

33. Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хэрхэн оролцох вэ?
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг төлөөлөн оролцож болно. Талууд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч болно. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн  бүрэн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно. Өмгөөлөгч нь захиргааны хэрэг хянан хэлэлцэхэд гэрээгээр оролцохдоо Өмгөөллийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

34. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотлох баримт гэж юу вэ?
Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг  хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодитнөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг  нотлох баримт гэнэ. Хэргийн нотлох баримт нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

35. Захиргааны хэргийг нотлох үүргийг хэн хүлээх вэ?
Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх, үнэлэхийг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй. Төрийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүний гаргаж өгсөн бичмэл нотлох баримтыг уг хэргийн талаар захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа анх гаргаж өгсөн этгээдийн хүсэлтээр буцааж өгч болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл хуулбарыг хэрэгт хавсаргана.

36. Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримтын үр дагавар нь юу вэ?
Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд тийм баримтыг шаардан гаргуулж болохгүй.

37. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийг хэрхэн гаргах, нэхэмжлэлийн хэлбэр ямар байх вэ?
Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн болон Монгол Улсын яамны эсрэг нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гаргана.

38. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж юу вэ?
Нэхэмжлэлд:
1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа;
2.нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

3.нэхэмжлэлийн шаардлагын агуулга;
4.хавсаргасан баримт бичгийн жагсаалтыг тусгах бөгөөд үүнийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэнэ.
Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэл буюу гэрээг хавсаргана. Нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл төлөөлөгч гарын үсэг зурж, нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримт бичгийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

39. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга нь ямар байх ёстой вэ?
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга гэдэгт:
1.захиргааны байгууллагаас гаргасан  захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг нотолж чадах бол тухайн актыг хүчингүй болгуулах;
2.захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх;
3.маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон түүнээс үүдэн гарах хохирлын тухай;
4.захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, түүний үр дагаврыг арилгах тухай зааж, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа зэрэг шаардлагыг хамруулан үзэж болно.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь дээр дурдсан 4 зүйлийн аль нэг  байна.

40. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл хэрхэн хүлээн авах вэ?
Нэхэмжлэлийг  тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна. Нэхэмжлэл нь хуульд заасан шаардлага буюу бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Нэхэмжлэгч шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг буцаана.

41. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч ямар тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах вэ?
Захиргааны хэргийн шүүхийн шүүгч тухайн нэхэмжлэлд дурдсан маргаан нь:
1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;
3.захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;
4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;
5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн  шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа;
7.нэхэмжлэгч болох иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
8.захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол;
9.захиргааны акт нь эрүүгийн эрх зүйн маргаан бол;
10.захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан байгаа тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа захиргааны хэргийн шүүх тогтоол, шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой; нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн  шийдвэр буюу шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид буцаах бөгөөд бусад тохиолдолд холбогдох байгууллагад нь шилжүүлнэ.

42. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг өөр шүүхэд ямар тохиолдолд шилжүүлэх вэ?
Нэхэмжлэлд дурдсан маргаан нь
1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
3.захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол;
4.захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан байгаа зэрэг үндэслэл байвал нэхэмжлэлийг харьяалагдах шүүхэд буюу Үндсэн хуулийн цэцэд тус тус шилжүүлнэ.
Харин тухайн маргаан нь захиргааны акт нь эрүүгийн эрх зүйн маргаан болох үндэслэл байвал прокурорт шилжүүлнэ
Нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа шилжүүлнэ. Тухайн хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэнэ.

43. Ямар тохиолдолд захиргааны хэрэг үүсгэх вэ?
Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

44. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч ямар ажиллагаа явуулах вэ?
Нэхэмжлэл хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч:
1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг гардуулж, энэ тухайгаа баталгаажуулах;
2.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;
3.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах;
4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;
5.талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авах;
6.нэхэмжлэлийн үнэ, захиргааны хэргийн шүүхийн зардлын тухай шийдвэрлэх зэрэг ажиллагаа явуулна.

45. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хариуцагчид хэд хоногт, хэрхэн гардуулах вэ?
Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7, орон нутагт 14 хоногийн дотор шүүгч нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ. Дурдсан хугацаа болон шаардлагын дагуу тайлбараа гаргаж өгөөгүй гэм буруутай албан тушаалтанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

46. Сөрөг нэхэмжлэл гэж юу вэ?
Хариуцагч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад  үндсэн нэхэмжлэлтэй хамруулан хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах болон захиргааны акт гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглоно.

47. Иргэн, албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд хэрхэн дуудан ирүүлэх вэ?
Шүүгч хэргийн оролцогч, гэрчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар захиргааны хэргийн шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.
Шүүхийн мэдэгдэх хуудсыг хэргийн оролцогчдын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж  болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.
Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн  бол шүүх  хүлээн авагчийн нэр , хаяг, явуулж буй  он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна. Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно.
Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч,гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд  гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд  буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.
Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, зохих иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.
Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

48. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд нэхэмжлэлээс татгалзах болох уу?
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал хуралдааны ажиллагааг дуусгаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэнэ.

49. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд яах вэ?
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана. Энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ. Шүүгч захирамж гаргахдаа захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэнэ.

50. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх боломжтой юу?
Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна. Шүүх хуралдааны явцад эвлэрвэл хуралдааны тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна. Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ. Дээр дурдсаны дагуу эвлэрсэн бол уг маргааныг захиргааны шүүх дахин авч хэлэлцэхгүй.

51. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэж, эсхүл тусгаарлаж болох уу?
Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг захиргааны хэргийн шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно. Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг буюу хэд хэдэн хэргийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.

52. Ямар тохиолдолд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх вэ?
Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал байгаа болон өөр хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч захирамж гаргаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. Хэм  хэмжээ тогтоосон захиргааны актыг зөвхөн хуульд зааснаар түдгэлзүүлж болно.

53. Захиргааны актын биелэлтийг ямар тохиолдолд түдгэлзүүлж болохгүй вэ?
Маргаантай захиргааны актын биелэлтийг шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлнэ. Гэхдээ хуулинд дараах тохиолдолд захиргааны актын биелэлтий түдгэлзүүлж болохгүй гэж заасан.

  1. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол;
  2. Иргэн хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай бол;
  3. Захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн болон уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол;
  4. Хууль тогтоомжид заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол;

54. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэл хүлээж авсанаас хойш хэд хоногийн дотор шийдвэрлэдэг вэ?
Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш аймгийн төвд 40 хоног, нийслэлд 30 хоног дотор хянан шийдвэрлэнэ.

55. Давж заалдах болон хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны захиргааны хэргийн шүүхэд буцаасан бол уг хэргийг хэд хоногийн дотор шийдвэрлэх вэ?
Анхан шатны захиргааны хэргийн шүүх уг хэргийг  хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

56. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж болох уу?
Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж болно. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс 30 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно. 2 дахь удаагаа сунгахаар бол  15 хоногоор сунгаж болно.

57. Шүүх хуралдаан болохыг яаж мэдэх вэ?
Хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, хянан шийдвэрлэх хугацаа дууссан бол шүүгч захирамж гаргаж, шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг товлон зарлана. Шүүх хуралдаанд оролцох хүмүүст шүүх хралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

58. Ямар тохиолдолд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, ямар тохиолдолд 1 шүүгч хэргийг хянан шийдвэрлэдэг вэ?
Дараах тохиолдолд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурал хийгдэнэ.
Ерөнхий сайд, сайд, Монгол улсын яамны эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захиргааны акт, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан захиргааны акт, урьд нь шүүгч анхан шатны журмаар дангаараа шийдвэрлэж гаргасан шийдвэр нь давж заалдах эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болсон хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурлыг хийнэ. Харин дээр дурьдсанаас бусад хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ.

59. Давж заалдах шатанд хэдэн шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэх вэ?
Давж заалдах шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

60. Хяналтын шатанд хэдэн шүүгч оролцох вэ?
Хяналтын шатанд 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэнэ.

61. Хяналтын шатны шүүх хуралдаанаас ямар шийвэр гаргах вэ?
Хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоол гаргана. Тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна. Тогтоолд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын агуулга, үндэслэл, мөн гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.

62. Хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол хаана хандах вэ?

Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг гомдол гаргасан хүн хүлээж авсанаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч уг гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл хүлээн аваад дүгнэлт гаргаж уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

63. Прокурор захиргааны хэргийн шүүх хуралдаанд ямар зорилготой оролцох вэ?
Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцох бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргана.

64. Иргэдийн төлөөлөгч Захиргааны хэргийн шүүхэд ямар эрх үүрэгтэй оролцох вэ?
Иргэдийн төлөөлөгч дараах эрх эдэлнэ.
- Шүүхийн байранд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх
- Нотлох баримт шинжлэхэд оролцох
- Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд, гэрч, шинжээчид асуулт тавих
- Нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах

Иргэдийн төлөөлөгч дараах үүрэгтэй.
- Хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэхийн талаар  дүгнэлт гаргах
-Өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг задруулахгүй байх
- Шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх

65. Гэрч гэж хэн бэ?
Маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ.

66. Гэрч ямар үүрэгтэй вэ?
Гэрч шүүхийн дуудсан цагт ирж хэргийн талаарх мэдээлэл, нөхцөл байдлыг мэдүүлэх үүрэгтэй. Гэрч үнэн зөв мэдүүлэг өгч, шүүгч, хэргийн оролцогч болон бусад оролцогчийн асуултад хариулна.

67. Хэрвээ гэрч шүүх хуралдаанд ирж амжихгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзвал бол яах вэ?
Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс цагдаагийн байгууллагад даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно.
Гэрч мэдүүлэг өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан, заналхийлсэн гэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

68. Орчуулагч, хэлмэрчийг ямар тохиолдолд яаж авч болох вэ?
Тухайн хэргийн оролцогч нь монгол хэл мэдэхгүй эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр шүүгч захирамж гарган томилно.

69. Шүүх хуралдааныг хэн даргалах вэ?
Захиргааны хэргийг 3, эсхүл 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдэж байгаа бол тухайн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнд орж байгаа бол Ерөнхий шүүгч, нэг шүүгч дангаар хэргийг шийдэж байгаа бол шүүгч шүүх хуралдааныг даргална.

70. Шүүх хуралдаанд оролцож байхдаа ямар тохиолдолд суудлаасаа босох вэ?
Шүүх хуралдаанд оролцогч тайлбар, мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргахдаа суудлаасаа босно. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босно.
Хуралдаанд оролцогч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суудлаасаа босч чадахгүй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр суугаагаараа үг хэлж болно.

71. Шүүгч ямар тохиолдолд хэрэг шийдвэрлэхээс өөрөө татгалзан гарах вэ?
Дараах тохиолдолд шүүгч хэрэг шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

  1. Урьд нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр ороцож байсан;
  2. Уг захиргааны хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон;
  3. Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг захиргааны хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;
  4. Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон.

72. Шүүгчийг яаж татгалзан гаргах вэ? Хэн шийдэх вэ?
Татгалзан гаргах тухай асуудлыг шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ. Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно.

73. Шүүх бүрэлдэхүүнийг болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг татгалзан гаргаж болох уу? Хэрвээ болох бол хэнд хандах вэ?
Хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргаж болно.Татгалзан гаргах хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчид гаргаж, Ерөнхий шүүгч уг хүсэлтийг шийдвэрлэж, захирамж гаргана.

74. Шүүгчийг татгалзан гаргаснаар ямар үр дагавар үүсэх вэ?
Шүүх бүрэлдэхүүн буюу хэргийг дангаар шийдэх шүүгчийг татгалзан гаргах шийдвэр гарсан бол уг хэргийг өөр бүрэлдэхүүн, шүүгч хянан шийдвэрлэнэ.

75.  Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг яаж гаргадаг вэ?
Бүх шатны захиргааны хэргийн шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.Зөвлөлдөх тасалгаанд хэргийг шийдвэрлэх талаар шүүгчийн гаргасан санал нууц байна. Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэх ба санал тэнцвэл хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ. Хуралдаан даргалагч өөрийн саналыг бусад шүүгчийн дараа гаргана.

76. Шүүгч асуудал шийдэгдэх үед саналаа өгөхөөс татгалзах эрхтэй юу?
Асуудал шийдвэрлэхэд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.

77. Шүүх хуралдааны тэмдэглэлд юу тусгагдсан байх ёстой вэ?
Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ,хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс захиргааны хэргийн талаар асууж тодруулсан байдал, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.

78. Шүүх хуралдааны тэмдэглэл хэд хоногийн дотор бэлэн болсон байх ёстой вэ?
Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүх хуралдааны тэмдэглэл бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, буюу шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

79. Хэргийн оролцогчид шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болох уу?
Хэргийн оролцогчид шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай
Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна.

80. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралд ирэхгүй бол шүүх хурал хойшлогдох уу?
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тохиолдолд шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг шийдэж болно гэхдээ тэдгээрийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулна. Шүүх хуралд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч 2 дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг шууд буцаана.

81.  Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хэн гарын үсэг зурах вэ?
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн /шүүгч/ гарын үсэг зурна.

82. Шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурахаас татгалзах эрхтэй юу?
Шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурахаас татгалзах эрх байхгүй.

83. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод хүргүүлэх үү? Хэрвээ хүргүүлэх бол хэд хоногийн дотор хүргүүлэх вэ?
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод хүргүүлнэ. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогчдод хүргүүлнэ.

84. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт засвар оруулж болох уу?
Шүүхийн шийдвэрт хэргийн бодит байдлыг буруу илэрхийлсэн, санамсаргүй тооны алдаа гаргасан, зарим зүйлийг ойлгомжгүй илэрхийлсэн бол шүүхийн санаачилгаар буюу оролцогчийн хүсэлтээр шүүхийн  шийдвэрийн агуулгыг өөрчлөхгүйгээр засвар оруулж болно.

85. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт засвар оруулах хүсэлтийг хэд хоногийн дотор гаргах вэ?
Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тухайн шийдвэрт засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.

86. Ямар тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нэмэлт оруулж болох вэ?
Дараах тохиолдолд нэмэлт оруулна.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан
  2. Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, эд мөрийн баримтын асуудлыг шийдвэрлээгүй

87. Хэд хоногийн дотор захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах вэ?
Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор шүүх өөрийн санаачилгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр нэмэлт оруулна.

88. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэдийд хүчин төгөлдөр болох вэ?
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

89. Захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор давж заалдах эрхтэй вэ?
Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заардах эрхтэй.

90. Захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй вэ?
Хяналтын журмаар хянуулах бол шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.

91. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд заавал давж заалдах ёстой юу шууд хяналтын журмаар гомдол гаргаж болох уу?
Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эсхүл хяналтын журмаар гомдол гаргах эсэхээ сонгох эрхтэй. Өөрөөр хэлбэл давж заалдахгүйгээр шууд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

92. Захиргааны хэргийг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэж байх явцад давхар өөр шүүхэд хандаж болох уу?
Өөр шүүхэд хандаж болохгүй.

93. Анхан шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргаж, УДШ-ийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан тогтоолд давж заалдаж болох уу?
Хяналтын журмаар анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлээд гаргасан шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхгүй.

94. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэдийд биелүүлж эхлэх вэ?
Хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно.

95. Давж заалдах гомдлоос хэрхэн яаж, хэдийд татгалзах вэ?
Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн, шүүгч зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй.

96. Давж заалдах гомдлоос шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзаж болох уу? Ямар үр дагавартай вэ?
Давж заалдсан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцно.

97. Шүүх хуралдааны явцад давж заалдах гомдлоос татгалзвал яах вэ?
Шүүх хуралдааны явцад давж заалдах гомдлоос татгалзвал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай шүүх магадлал гаргана.

98. Давж заалдсан гомдлыг захиргааны хэргийн шүүх хэд хоногийн дотор шийдвэрлэх ёстой вэ?
Давж заалдах гомдол гарсан хэргийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

99. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас ямар нэртэй шийдвэр гарах вэ?
Давж заалдах шатны шүүх хуралдааны магадлал гарна. Магадлал уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

100. Хэд хоногийн дотор магадлалыг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэх вэ?
Магадлалыг гарснаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагчдад хүргүүлнэ.

3 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамж

Төрийн зохих байгууллагаас эрх олгох, эрх шилжихтэй холбогдсон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх, шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохих этгээдээс төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "хураамж" гэх /гэнэ.

4 дүгээр зүйл. Хураамж төлөгч

Энэ хуульд заасан хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон аж ахуйн нэгж, байгууллага нь хураамж төлөгч байна.

5 дугаар зүйл. Хураамж хураах үйлчилгээний төрөл

Хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана:

1/ шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;

2/ нотариатын үйлчилгээ үзүүлэх;

3/иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хийх, паспорт, зөвшөөрөл, виз олгох;

4/ консулын үйлчилгээ үзүүлэх;

5/ тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгох;

6/ буу бүртгэх; II сонин, сэтгүүл бүртгэх; 8/ аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх;

9/ гадаадын байгууллагын төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгох;

10/тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох;

11/ шинэ бүтээл.бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээ бүртгэх; /Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12/ зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг бүртгэх;

13/ үнэт цаасны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, бүртгэх;

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

7 дугаар зүйл.Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

7.1.Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/
0-130 000 4550 төгрөг.
130 001-650 000 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.
650 001-1 300 000 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.
1 300 001-13 000 000 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.
13 000 001-ээс дээш 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.3.хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг.

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Шүүх хуульд заасны дагуу өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргагчдын эд
хөрөнгийн байдлыг харгалзан хураамж төлөх хугацааг хойшлуулж, тэднийг
хураамжаас чөлөөлөх буюу төлөх хураамжийн хэмжээг багасгаж болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Төрийн сангийн 041400995 дансанд тушаана.

Иргэдээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэх, хэрэгхянан шийдвэрлэх хугацаа, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагаа

Шүүгчийн туслах, нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандарт нийцэж байгааг хянан үзэж авах ба нэхэмжлэлийг бүртгэн авч харъяалах шүүгчид хүлээлгэн өгнө.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх болон үүсгэхээс татгалзах үндэслэлүүдийг хянан үзнэ.

Иргэний хэрэг үүсгэх үндэслэл

Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно.

1.  Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд
оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл;

2.  Бусдын эрх,  эрх чөлөө,  ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар
олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл;

3. Онцгой   ажиллагааны   журмаар   хянан   шийдвэрлүүлэхээр   хуульд  заасан   асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;

4. Захиргааны   хэрэг   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   4.1,   4.2-т   зааснаас   бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол;

5. Хуульд заасан бусад үндэслэл
Иргэний хэрэг үүсгэхээс татгалзах үндэслзл

1. Иргэний   хэрэг   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   13   дугаар   зүйлд   заасан   хэргийн харъяалал зөрчсөн

2.  Шүүхийн харъяалал зөрчсөн

3.  Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч
зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой

4.  Нэхэмжлэгч эрх зүйн бүрэн чадамжгүй байвал

5.  Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан

6. нэхэмжлэлд  дурьдсан   үйл  баримт  зохигчийн   гэм   буруугийн  талаар  хуулийн  хүчин төгөлдөр    шүүхийн   болон   арбитрын    шийдвэр   эсхүл   нэхэмжлэлийг   хүлээн   авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа

7. зохигчийн   маргаж  байгаа   зүйл   ба   түүний   үндэслэлийн  талаарх  өөр   хэргийг  шүүх шийдвэрлэж байгаа

8.  уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн жэурмаар шалгаж байгаа эсэх

9.  хариуцагчийн хаяг тодорхойгүй

10. зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчил шилжээгүй

11. нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол

Дээрх   үндэслэлийн   аль   нэг   тогтоогдвол   нэхэмжлэлийг  хүлээн   авахаас   татгалзаж   шүүгч захирамж  гаргана.  Уг  захирамжиндаа  нэхэмжлэлийг хүлээн  авахад  гарч  буй  зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол иргэний хэрэг үүсгэж

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.

Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа гэдэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу

өмгөөлөгчид шаардлага буюу татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох

үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах

хэргийн  оролцогчийн  гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй  гэж үзвэл хүлээн  авч  гэрч  асуух, шинжээч томилох, туршилт, үзлэг хийх, таньж олуулах гэх мэт ажиллагааг явуулахыг хэлнэ.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй бол нэхэмжлэлийг хүлээн

авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааг явуулна.

Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулдаг

-   зохигч,   гуравдагч   этгээд,   тэдгээрийн   төлөөлөгч   буюу   өмгөөлөгчид   шаардлага   ба татгалзлаа  үндэслэж буй  нотлох баримтаа  өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх,

- нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах

-  хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй
шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс,
орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт,
үзлэг хийх, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох
баримтыг шүүх бүрдүүлнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа

-  Иргэдээс ирүүлсэн нэхэмжлэлийг шүүгч хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногт

-  давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч
хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.

Шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

Нэхэмжлэлийг хагриуцагчид гардуулах

Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна.

Хариуцагч нь шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардаж авнаас хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзасан тухай тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Харин нэхэмжлэлийг хүлээн авсан боловч зөвшөөрсөн болон татгалзасан хариу тайлбараа хугацаандаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэдэг болохыг анхаарах нь хэрэгтэй юм.

Загвар-1


Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь :

Захиргааны акт илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх тухай

Нэхэмжлэгчийн хаяг: Булган сумын 4 дүгээр багийн 2А-5-6 тоотод оршин суух Доржийн Дулмаа,

холбоо барих утас гар 99750236 гэр 23266

Хариуцагчийн хаяг: Булган сумын иргэний бүртгэлийн албаны

Түшмэл Д.Дондог

Нэхэмжлэлийн агуулга:

Миний бие 2003 оноос Булган сумын иргэн Цэцгээтэй нэг гэрт хэсэг хугацаанд хамтран амьдарсан боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй гэрлэлтийн гэрчилгээ аваагүй юм.

2006 онд урьд өмнө нь гэрлэж байгаагүй тухай тодорхойлолтоо гаргуулахаар Аймгийн Иргэний бүртгэлийн албанд хандахад 2003 онд Цэцгээтэй гэрлэж байсангэрлэлтийн 60 тоот гэрчилгээ авсан гэсэн бүртгэл гарч ирсэнийг шүүлгэж үзэхэд иргэн Цэцгээ нь Булган сумын иргэний бүртгэлийн ажилтнаас надад мэдэгдэлгүй гэрлэлтийн гэрчилгээг бичиг баримт бүрдүүлэлгүй, миний зөвшөөрөлгүй авсан болох нь мэдэгдсэн тул Булган сумын иргэний бүртгэлийн ажилтны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгохоор Аймгийн Иргэний бүртгэлийн албаны улсын байцаагчид гомдлоо гаргасан боловч хариу өгөлгүй 1 сар гаруй боллоо.

Иймд Булган Сумын иргэний бүртгэлийн ажилтан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.2-т заасныг зөрчиж ямарч өргөдөл баримтгүйгээр гэрлэлт бүртгэсэн нь иргэн миний эрх ашгийг хохироож байгаа тул Булган сумын иргэний бүртгэлийн ажилтны гэрлэлт бүртгэсэн үйл ажиллагааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү

Нэхэмжлэлд : 1. Гэрлэж байсан тухай тодорхойлолтын хуулбар

2.  Иргэний бүртгэлийн улсын байцаагчид гомдлоо гаргасан тухай баримт

3.  Сумын иргэний бүртгэлийн ажилтны тодорхойлолт

4.  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан                   Д.Дулмаа

2007.01.25-ны өдөр

 

Загвар-2


Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь :

Захиргааны актаар тавигдсан төлбөрийн хэмжээг багасгуулах тухай

Нэхэмжлэгчийн хаяг: Булган сумын 4 дүгээр багийн 2А-5-6 тоотод  оршин суух

Доржийн Дулмаа , холбоо барих утас гар 99750236 гэр 23266

Хариуцагчийн хаяг: Татварын улсын байцаагч Д.Дондог Нэхэмжлэлийн агуулга

Миний бие 2004 оноос хувийн автомашин эзэмшдэг бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэггүй өрхийн орлого багатайн улмаас 2005 оны татвараа төлөөгүй байсан . Гэтэл татварын байцаагч Дондог 2006 онд дээрхи зөрчилд акт тавихдаа машины татвар 44 мянган төгрөг дээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувиар бодож 300 мянган төгрөгийн алданги тооцож нийт 344 мянган төгрөгийн акт бичсэнийг 2007 оны 12 дугаар сарын 28-нд мэдээд энэ актыг эс зөвшөөрч Татварын маргаан таслах комисст 2007 оны 1 дүгээр сарын 10-нд хандаж гомдлоо гаргасан боловч татварын байцаагчийн акт үндэслэлтэй гэсэн хариу өглөө. Миний бие автомашины 1 жилийн татвар 44000 төгрөгийг төлөөгүй нь үнэн боловч алданги хэтэрхий өндөр тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Иймд татварын байцаагчийн актаар тавигдсан төлбөрөөс алдангийг хуульд нийцсэн эсэхийг хянаж хасан төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү.

Нэхэмжлэлд :

1. Татварын байцаагчийн 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар акт

2. Булган   аймгийн   татварын   хэлтэсийн   дэргэдэх   татварын   маргаан   таслах комиссын 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар шийдвэр

З. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан                        Д.Дулмаа

2007.02.15-ны өдөр

 

Загвар-3


Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь :

Захиргааны акт гаргахыг даалгах тухай

Нэхэмжлэгчийн хаяг: Булган сумын 4 дүгээр багийн 2А-5-6 тоотод оршин

суух Доржийн Дулмаа , холбоо барих утас гар 99750236 гэр 23266

Хариуцагчийн хаяг: Булган аймгийн нийгммийн даатгалын хэлтэст Нийгмийн

Даатгалын байцаагч Д.Дондог

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие улсад 28 жил ажиллаад 2007 оны 1 сарын 20-нд 55 нас хүрч тэтгэвэрээ тогтоолгосон юм. Нийгмийн даатгалын байцаагч Дондог нь миний тэтгэвэрийг 22 жил ажилласнаар тогтоож , 6 жилийн тэтгэвэрийг тогтоож өгөлгүй орхигдуулсаныг 2007 оны 4 сард тэтгэвэрээ авахдаа мэдэж энэ талаар байцаагчид хэлсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дэх тамганы дардас бүдэг тул энэ 6 жилд тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн . Дээрх 6 жилийн ажиллаж байх үеийн цалингийн түүврийг аймгийн архиваас шүүж гаргаж өгсөн боловч мөн л тэтгэвэрийг тогтоож өгөөгүй тул 2007 оны 5 сард Нийгмийн даатгалын хэлтэсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдлоо гаргасан боловч хариу өгөлгүй өдий хүрлээ. Иймд хөдөлмөрийн дэвтэрт ямарч зөрчилгүй байхад Булган аймгийн нийгмийн даатгалын байцаагч Дондог нь хууль бусаар 6 жилд ноогдох тэтгэвэрийг минь тогтоож өгөхгүй иргэн миний эрх ашгийг хохироож байгаа тул миний тэтгэвэрийг тогтоохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлд: Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 6 жилийн цалингийн түүвэр зэргийг хавсаргав

Нэхэмжлэл гаргасан                      Д.Дулмаа

2007 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

 

Загвар-4


Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь :

НДБайцаагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, хохирол төлүүлэх тухай

Нэхэмжлэгчийн хаяг: Булган сумын 4 дүгээр багийн 2А-5-6 тоотод оршин суух Доржийн

Дулмаа , холбоо барих утас гар 99750236 гэр 23266

Хариуцагчийн хаяг: Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн

Даатгалын байцаагч Д.Дондог

Нэхэмжлэлийн агуулга: Доржийн Дулмаа миний бие Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1957 -1991 онуудад малчин, саальчнаар ажиллаж байгаад 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм. 2007 онд тэтгэвэрийн материалаа шүүлгэж үзэхэд тэтгэвэр улсад 23 жил ажилласнаар тогтоогдоод олгогдож байсныг мэдэж 2007 онд Булган аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх тэтгэвэр тооцогдсон 23 жилэзс гадна ажилласан хугацаанд оруулаагүй дутуу тооцогдсон болон огт ороогүй байсан нийт 9 жил 5 сар 10 хоногийг тогтоолгон шүүхийн шийдвэрийн хувийг байцаагчдаа аваачиж өгсөн юм. Гэтэл миний тэтгэвэр бараг нэмэгдээгүй болохоор нь тэтгэвэр бодолт нь буруу бодсон юм байх гээд Аймгийн НДХ-ийн гомдлын шаардлагын зөвлөлд гомдлоо 2007 оны 9 сард гаргасан боловч хариуг өгөөгүй 2 сар гаруй хугацаа өнгөрсөн тул Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Одоо 1991 оноос 2007 он хүртэлх хугацаанд тэтгэвэр тогтоон олгож байсан ажилласан жил болох 23 жил дээр СДШ-ийн 420 дугаар шийдвэрээр тогтоогдсон 9 жил 5 сар 10 хоногийг нэмүүлж нийт 32 жил 5 сар 10 хоног ажилласнаар тэтгэвэрээ тогтоолгож авмаар байна. Нийгмийн Даатгалын хэлтэсийн тэтгэвэрийн байцаагчтай уулзаж тэтгэвэр бодолтын талаар асуухад шүүхийн тогтоосон ажилласан хугацааны аль хэсгийг ажилласан хугацаанд оруулах алийг оруулахгүйг НДбайцаагч мэддэг , шүүхийн шийдвэрийг хянаж үзэхэд 3 жил нь л тогтоогдож байгаа тул тэр 3 жилийг нэмж нийт 26 жил ажилласнаар тооцож уг хугацаанд тохирох тэтгэвэрийг танд олгож байгаа гэсэн байна.

Иймд Булган аймгийн нийгмийн даатгалын байцаагчийн Доржийн Дулмаа миний тэтгэвэр тогтоох ажилласан хугацааг буруу тооцсон буруутай үйл ажиллагааг тогтоон 2007 оны 9 сараас хойш дутуу олгогдсон тэтгэвэрийг нөхөн гаргуулж өгнө үү

Өргөдөл гаргасан өндөр настан      Доржийн Дулмаа

2007.12.15

 

 

Загвар-5


Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд

Илт хууль бус актыг хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэгч: "Т" ХК-ны гүйцэтгэх захирал Даваа утас 99

Хариуцагч : Баянгол дүүргийн татварын хэлтэс, Үндэсний татварын газар

Нэхэмжлэгч "Т" ХК-ний Гүйцэтгэх захирал Д нэхэмжлэлдээ: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх хэсэгт заасан болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн дараах хүсэлтийг тавьж байна. 2001, 2002 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварт БГД-ийн татварын улсын байцаагч Б, Э нарын 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 261579 дугаар актаар үл хөдлөх эд хөрөнгийн татвар 125,503,716 төгрөг, ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын ахлах байцаагч С-ийн 2004 оны 1  дүгээр сарын 7-ны өдрийн 300455 дугаар актаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 25,211,800 төгрөг төлүүлэхээр тус тус акт тогтоосон нь үндэслэл муутай, аж ахуйн нэгж түүний хувь нийлүүлэгчдийг хохироосон арга хэмжээ гэж үзэж байна. 2003оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл дээрх актыг хэвээр баталсан болно. Тус компанийг төрийн өмчлөлд байх үед нь удирдаж байсан хуучин удирдлага учир битүүлэг зорилгоор 707 саяын үнэлгээтэй байсан гэрчилгээг 9 сарын дараа гэнэт 3 дахин өсгөж 2,1 тэрбум төгрөгөөр үнэлүүлсэн гэрчилгээний хуулбарыг татварын газраас үзүүлдэг ба 1999 оны 11 дүгээр сард биднийг ажил хүлээж авахад ҮХЭХ-ийн гэрчилгээ хүлээлгэж өгөөгүй ба хаана хэнд байгаа нь мэдэгдэхгүй байсан учир одоогийн удирдлагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хандаж гэрчилгээ олгуулахыг хүсэхэд хуучин гэрчилгээгээ авч ир гэсэн гэтэл бидэнд ямар ч гэрчилгээ байхгүй байсан. Гэрчилгээ байхгүй, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй   байх учир ҮХЭХАТатварын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тухайн ААН байгууллагын баланс, данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр татвар тооцуулахаар шийдвэрлэж Б, Э, С нарын тавьсан дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын акт нь илт хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан                     Г.Даваа

.... он ... сар...-ны өдөр
АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

БУЛГАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.01.11                                                                                                     Булган сум

Нэхэмжлэгч: Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг Агуйт гэх газар суух Боржигон овгийн

Ганбатын Энхсайхан

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1978 оны 2 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал

ажиллаж байсан байдлаа  тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ганбатын  Энхсайхан 1978 оны  2 сарын 15-ны өдөр Сайхан сумын "Их Эхлэл" нэгдэлд малчинаар орж 1990 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир 1978 оны 2 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

Нэхэмжлэл гаргасан:.......................... /Г.Энхсайхан/

Хавсаргасан материал:

- Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар батлуулсан 1 хуудас

- Хамт ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт 2 хуудас

- Архивын албаны лавлагаа 1 хуудас

- Баярын бичиг 1 хуудас

 

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР


СУМ ДУНДЫН 4 ДҮГЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.01.11                                                                                                     Булган сум

Нэхэмжлэгч: Булган сум 4-р баг, 16 дугаар байрны......... ийн..... тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас /

Хариуцагч: Булган сум 3-р баг...... ийн...... тоотод суух,  Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас

Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Батаас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах, 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Доржтой 1990 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1992-07-24-нд хүү Д.Батгэрэл, 1996-11-24-нд охин Д.Батцэцэг, 1999-05-14-нд хүү Д.Батболд нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үед агсан согтуу тавьж, зоддог болсон. Миний хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Нэхэмжлэлдээ:

1. Гэрлэлтийн баталгааны хуулбар 1ш

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 3 ш

3. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш

4. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:.......................... /Дашийн Цэндмаа/

 

ИРГЭНИЙГ ЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР


СУМ ДУНДЫН 4 ДҮГЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.01.11                                                                                                                 Дашинчилэн сум

Нэхэмжлэгч: Булган    аймгийн    Дашинчилэн    сумын    Иргэдийн
төлөөлөгчдийн хурал
Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Батын Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Дашинчилэн сумын ИТХ-аас Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 18.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд зааснаар Дашинчилэн сумын 3-р багийн иргэн Бат овогтой Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас

2. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт 1 хуудас

3. Сумын    ИТХ-ыг    төлөөлж    оролцох    төлөөлөгчийг    томилсон итгэмжлэл 1 хуудас

4. Шинжээч томилуулах тухай хүсэлт 1 хуудас зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 


СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР


СУМ ДУНДЫН 4 ДҮГЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.01.11                                                                                                     Булган сум

Нэхэмжлэгч: Булган сум 4-р баг, 8 дугаар байрны........... ийн...... тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Батын Доржийг сураггүй алга болсонд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Доржтой 1999 онд танилцаж, гэр бүл болсон. Бид 2003 оныг хүртэл хамт амьдарч байсан ба нөхөр маань 2003 оны 2 дугаар сард ОХУлс руу хувийн ажлаар яваад эргэж ирээгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй алга болсон 2003 онд нөхрийгөө алга болсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж эрж хайсан боловч өнөөдрийг хүртэл хэл сураг гарсангүй энэ талаар нөхрийн маань эцэг, эх ч мэдэж байгаа иймд сураггүй алга болсонд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт 1 ш
2. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1ш3. Б.Доржийн иргэний үнэмлэхний хуулбар 1ш
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
5. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР


СУМ ДУНДЫН 4 ДҮГЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.01.11                                                                                                    Булган аймаг

Нэхэмжлэгч: Булган сум 4-р баг, 8 дугаар байрны........... ийн..... тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашд хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Дашийн иргэний үнэмлэхний хуулбар 1 ш
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш3. Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар 1 ш
4. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР


СУМ ДУНДЫН 4 ДҮГЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.01.11                                                                                                     Булган сум

Нэхэмжлэгч: Булган сум 4-р баг, 8 дугаар байрны........... ийн..... тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа

Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас /

Хариуцагч: Булган сум 3-р баг.......... ийн ......  тоотод суух, Монгол

овгийн Баатарын Бат

Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болох'ыг тогтоолгох, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1999 онд Б.Баттай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2001-02-02-нд хүү Ц.Мандах төрсөн. Б.Батын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 нас хүрсний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү маань 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань одоо сургуульд орох болсон учир 2001-02-02-нд төрсөн хүү Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болохыг тогтоож, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлдээ :

1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш
2. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш
3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт 1 ш 4. Иргэний үнэмлэхний хуулбар 1 ш
5. Нэхэмжлэл зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэндмаа/


 

ХАРИУЦАГЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР


СУМ ДУНДЫН 4 ДҮГЭЭР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.01.11                                                                                                    Булган сум

Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 8 дугаар байрны.......... ийн...... тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Тулгыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Д.Тулгатай 2007-02-15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Булган сумын 3-р баг Зг-7-15 тоотод оршин сууж, Хүнсний зах дээр махны ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсен эгч нь 1-р 11 жилийн сургуульд багш хийдэг. Утас нь 99370026 гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.

Нэхэмжлэлдээ

1. Зээлийн гэрээ 1 ш
2. Д.Тулгын гэрэл зургийн хуулбар 1 ш
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

Шүүхэд иргэд яаж нэхэмжлэл гаргах, түүний бүрдүүлбэр, нэхэмжлэл бичих загвар ямар байх вэ?

Булган аймгийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг  "Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан болон тухайн үед нэхэмжлэл хүлээн авч байгаа шүүгчийн туслах "Шүүхийн мэдээлэл лавлагааны алба"-ны өрөөнд ажлын цагаар хүлээж авна. Нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандарт нийцэж байгааг хянан үзэж авна.

Нэхэмжлэл гэж юу вэ?

Нэхэмжлэл гэдэг нь аль нэг байгууллага иргэдээс өөрийн зарчигдсөн эрхээ хэмгаалуулахаар шүүхэд хандаж бичгээр гаргасан гомдол /хүсэлт/-ийг хэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь заавал бичгийн хэлбэртэй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэлд дараахь зүйлийг заавал тусгасан байна.

1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа

2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, харилцах утасны дугаар, хэрэв нэхэмжлэгч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

3. Хариуцагчын овог, эцгийн нэр, өөрийнх нь нэр, хаяг, /оршин суугаа, ажлын газрын/ хэрэв хариуцагч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар

4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтууд, нэхэмжлэлийн үнийн дүн

5. Нэхэмжлэлд  хавсаргасан бичиг баримтууд, тэдгээрийн жагсаалт

6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд заавал хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлүүлэхийг хүсвэл энэ тухай бичгээр гаргасан хүсэлтийг мөн нэхэмжлэлд хавсаргана.

Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагчтай бол нэхэмжлэлийг хариуцагчийн тооогоор гаргаж шүүхэд ирүүлнэ.

Нэхэмжлэл бичих загвар

Нэхэмжлэлийг бичихдээ хэрэгт үдэгдэх зайг үлдээж цаасны урд талаас 3 см-ийн хойноос бичнэ.

Булган аймгийн шүүхэд

Нэхэмжлэгч:  Баасан овогт Нямын Пүрэв

Булган сумын . . . . . . . байр 45 тоот

Харилцах утас . . . . . . . . . . . . . . . . . .

Хариуцагч:   Даваа овогт Лхагвын Мягмар

Булган сумын . . . . . . байр 36 тоотод суух

Утас. . . . . . . . . . . . . . . . . .

Л.Мягмарын хүсэлтээр 2007 оны 10-р сарын 1-нд би түүнд 200000 төгрөг зээлдүүлсэн, тэр уг мөнгийг 2 сарын дараа ямарч саадгүй буцааж өгөхөөр тохиролцсон. Энэ тухай түүний гарын үсэг бүхий баримт надад байна. Үүнийг үндэслэн Л.Мягмараас 200000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  . . . . . . төгрөгийн хамт гаргуулан өгч тусална уу.

Л.Мягмар бид 2-ын хоорондоо 200000 төгрөг авч өгөлцсөнийг иргэн Бямба овогтой Даваа тодорхой мэднэ.

Л.Мягмарын надаас 200000 төгрөг аьсан тухай түүний гарын үсэг бүхий баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус хавсаргав.

Гарын үсэг  . . . . . . . . . . . . . . . . . . /Н.Пүрэв/

Та нэхэмжлэлээ хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харъяалах шүүхэд гаргахаа мартав аа.

Булган аймгийн өмгөөлөгчдийн хаяг утасны дугаар

1. Г.Гочоо /Булган аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга/  хаяг: Сумын ЗДТГ-ын байр, утас: 99348179

2. М.Найдан /Өмгөөлөгч/ хаяг: Аймгийн ЗДТГ-ын байр, утас: 95359567, 93210423

3. Г.Эрдэнэчимэг /Өмгөөлөгч/ утас: 99349933

4. П.Ган-Очир /Өмгөөлөгч/ утас: 99349529

5. М.Даваасүрэн /Өмгөөлөгч/ утас: 99864198

Өмгөөлөгч сонгох зөвлөмж
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй. Хуульд заасан журмын дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа этгээдийг өмгөөлөгч гэнэ. Гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхтэй.
Хохирогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгчөө өөрөө сонгоно. Хохирогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно. Нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно. Хохирогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.
Та амжилттай өмгөөлүүлэхийн тулд дараах зүйлүүдийг анхаараарай:
Өмгөөлөгчийг аль болох эрт сонгож, хэрэг маргаанд оролцуулхаар бол хэргийн материал, нөхцөл байдлын талаар нухацтай судлах бололцоо олгох нь зүйтэй. Тухайн хэрэг хэрхэн шийдэгдэх нь сонгосон өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадвар, хариуцлагаас ихээхэн шалтгаалдаг тул өмгөөлөгчийг хариуцлагатай сонгох хэрэгтэй юм.
Өмгөөлөгчийн мэргэшсэн ерөнхий чиглэл, ажилласан туршлага, ажил хэргийн нэр хүнд, шударга зан төлөв, хариуцлагатай байдал зэргийг тодруулан сонголт хийх. Сонгосон өмгөөлөгчтэйгээ гэрээ хийх. Байгуулсан гэрээнийхээ заалт бүрийг шудрагаар биелүүлж, өмгөөлөгчтэйгээ байнгын холбоотой байвал зохино.
Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон цагаас, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ өмгөөллийн үйлчилгээний хөлс түүнийг тооцох аргачлалыг заавал мэдэгдэх ёстой.
Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ хөлс авсан тухай бүртээ баримт олгож байна.

Нэвтрүүлэг